2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 247,153,485 төгрөгийн үнийн дүн бүхий 710,105 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл хүнс" ХК (HHS+15.00%) болон "Нэхээсгүй эдлэл" ХК (NXE +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бэрх Уул" ХК (BEU -14.59%) болон "Хай би ойл" ХК (HBO -13.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 20,417 ширхэг нэгж эрхийг нийт 4,691,295 төгрөгөөр арилжигдсан байна.Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 41 ширхэг үнэт цаасыг 1,100,000 төгрөг болон 3,000 ам.доллараар арилжаалсан.
Мөн компанийн багцын арилжаанд нийт 14,226,485 ширхэг үнэт цаасыг 1,149,642,253 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.92 хувиар өсөж, 32142.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,935,623,188,028.29 төгрөг боллоо.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж