Засгийн газрын өнөөдрийн ээлжит /2021.08.04/ хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал, хичээлийн шинэ жилийн элсэлтийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийсэн юм.
БШУ-НЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН:
Цар тахлын улмаас хичээлийн хоцрогдол маш их үүссэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цахилгаангүй, интернетгүй, гар утасгүй ,компьютергүй,телевизгүйн улмаас 185 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон. Мөн 470-500 мянган хүүхэд хичээлийн хоцрогдолд орсон тооцоо судалгаа байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 9-р сарын 1-нээс дунд сургууль, цэцэрлэгийг танхимын болон танхимын бус хэлбэрээр нээх шийдвэр гаргаж байна.
Манай улсын хүн амын дунд вакцинжуулалт өндөр байна. Вакцинжуулалтад хамрагдах хүн амын 60 гаруй хувь хамрагдсан. Үүнээс сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнуудын хамрагдалт ирэх сарын эхэн гэхэд 90 хувьтай хамрагдана. 12-17 настай хүүхдийн 60 гаруй хувь буюу 220 мянган хүүхэд вакцинжуулалтад хамрагдсан байгааг үндэслэн сургууль цэцэрлэгийн хичээлийг үе шаттай эхлүүлнэ.
Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын гаргаж байгаа энэ шийдвэр эрсдэлүүдийг дагуулж байгааг хаана хаана ойлгох ёстой. Одоогийн байдлаар 0-11 насны хүүхдийн өвчлөл өндөр байна. Халдвар авсан таван хүний нэг нь хүүхэд байна. Тиймээс вакцинд хамрагдаагүй хүүхдийн эрсдэлийг бодож байна.
Цэцэрлэгийн насны 4-5 настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нээс танхимаар орно. Өөрөөр хэлбэл, тав хоног, танхимаар, тав хоног цахимаар хичээллэх юм.
Ногоон бүс гэж зарласан газар зуун хувь танхимаар хичээллэнэ. Улаанбаатар хот болон эрсдэлтэй бүсэд 5:9 гэсэн стратегийг баримтална.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их дээд сургуулийн хичээлийг 9-р сарын 1-нээс цахимаар эхлүүлж, 13-наас эхэлж, цахим болон танхимын хичээл хослуулна гэдгийн онцлов.