Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-08-29
МОНГОЛБАНК: Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Хариуцлагатай алт олборлогч” зөвлөмж болон олон улсын мөнгө угаах терроризмтой тэмцэх эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Швейцарын холбооны улсын үнэт металл цэвэршүүлэх “Argor Heraeus SA” компанийн төлөөлөл Монгол Улсад ажиллав. Энэ хүрээнд тус компанийн төлөөлөл 2023 оны наймдугаар сарын 20-27-ны өдрүүдэд Баянхонгор аймаг дахь алтны олборлолт, нийлүүлэлт, гарал үүсэл, сорьцлолтын үйл ажиллагаатай танилцаж, стандартын дагуу аудит хийлээ.

Түүнчлэн үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийн ирээдүйн чиг хандлага, хариуцлагатай алт олборлолт, гарал үүслийн баталгаажуулалтын талаар Монголбанк, арилжааны банкууд болон олборлогч компани, алтны арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан юм гэж Монголбанкнаас мэдээллээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ