Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-09-06
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ

2023 оны 9 дүгээр сарын 4-нөөс 2023 оны 9 дүгээр сарын 14-нийг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Есдүгээр сарын 6-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хагаст бороо орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай, ихэнх нутгаар сэрүүснэ.

Хур тунадас: 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хагаст, 11-12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 5, 8-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 7, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 м/с, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 5-6, 8-9-нд дулаан Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Есдүгээр сарын 7 болон 10-13-нд ихэнх нутгаар сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 6-наас 7-нд шилжих шөнө, 7, 10-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 6, 9-нд оройдоо, 7-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 5-6-нд шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, 8-9-нд шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад хугацаанд сэрүүсэж шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ