Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2023-09-07
"МИАТ" ТӨХК аяллын дугаар хуваах нислэгээр Вашингтон, Чикаго хот руу нислэг үйлдэх боломжтой боллоо

Монгол Улс, АНУ-тай “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсны үр дүнд "МИАТ" ТӨХК АНУ-ын Вашингтон, Чикаго хот руу "Туркиш Эйрлайнс"-тай хамтарсан нислэг үйлдэхэд бэлэн болж өнөөдрөөс тийз борлуулалтаа эхлүүлж байна.

Улаанбаатараас эхлэлтэй Вашингтон, Чикаго чиглэлийн нислэгүүд нь "МИАТ" компанийн ОМ аяллын дугаартай байх бөгөөд зорчигчид "МИАТ" компанийн нислэгээр Истанбул хот хүрч цааш ОМ аяллын дугаар бүхий нислэгээр "Туркиш Эйрлайнс" компаниар дамжин Вашингтон, Чикаго хот руу аялах боломжтой болж байна.

Авиа компаниудын хамтын ажиллагааны дээд хэлбэр болох “Аяллын дугаар хамтран эзэмших” нь зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, дамжин нисэх буудал дээр дахин бүртгэл хийлгэхгүй тав тухтай үйлчлүүлэх, ачаа тээшээ эцсийн цэгтээ хүлээн авах боломжийг олгодог гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ