Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2021-09-08
МАХНЫ ДӨРВӨН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

ХХААХҮЯ  махын экспортын нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Тодруулбал БНХАУ-ын  нэг тэрбум долларын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр Дорнод, Булган, Ховд, Архангай аймагт өдөрт 1000 бог, 200 бод мал боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулж, махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 78 сая долларын ТЭЗҮ гарч байна.

Үйлдвэр байгуулснаар арьс шир боловсруулах үйлдвэрлэлд технологийн шаардлага хангасан түүхий эдийг бэлтгэхэд дэвшил гарч, малчдын орлого нэмэгдэж, жилд 35 мянган тонн мах экспортод гаргадаг байсан бол тус дөрвөн үйлдвэр ашиглалтад орсноор 22 мянган тонноор нэмэгдэх тооцоо гарсан аж.

Энэ онд бэлтгэл хангаж, ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, үйлдвэрийг 1.2 жилд барьж, хүлээлгэн өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ