Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан дэд ажлын хэсэг энэ сарын 8-ны өдөр цахимаар хуралдлаа.
Ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Нарийн бичгийн даргаар “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр нар ажиллаж байгаа бол гишүүдэд Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагын төлөөлөл багтсан.
БНХАУ-аас Төмөр замын газрын Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Ван Жиа Уй, “Чайна Энержи Групп” компанийн Нүүрс тээвэрлэлтийн газрын захирал Сюй Хуауй, Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Инь Шиао нар болон “Чайна Энержи Баошөн төмөр зам” компанийн төлөөлөл зэрэг нийт 30-аад хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажлын явц болон хилийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам