Цаг агаар
Валютын ханш
Дэд бүтэц
2021-09-08
ШАТАХУУНЫ 29 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

Улсын хэмжээнд есдүгээр сарын 7-ны байдлаар шатахууны ердийн хэрэглээний 29 хоногийн нөөцтэй байна. Тодруулбал өргөн хэрэглэгддэг Аи-92 автобензиний 24, Аи-80 автобензиний 40, дизелийн түлшний 31 хоногийн нөөцтэй байгаа ажээ.

Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр ОПЕК гарцаа нэмсэн учраас шатахууны үнэ өсөхгүй, цаашид тогтвортой байх талаар мэдээлсэн юм.

Манай улсын иргэд нэг сард 30 мянган тонн Аи-92 шатахуун хэрэглэдэг байна. Оны эхний найман сарын байдлаар нийт 269.4 мянган тонн Аи-92 автобензин импортолсноос дийлэнхийг нь буюу 97 орчим хувийг ОХУ-аас авчээ.

Он гарснаас хойш ОХУ-д шатахууны үнэ 2.9 хувиар өссөн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ