2023 оны 9 дүгээр сарын 18-наас 2023 оны 9 дүгээр сарын 28-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар, хугацааны сүүлээр нутгийн баруун хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, сэрүүснэ.
Хур тунадас: 18-нд нутгийн зарим газраар, 19, 20-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 27-нд нутгийн баруун хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-26-нд Алтайн уулархаг нутгаар, 27-нд нутгийн зарим газраар секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр бага зэрэг дулаарах боловч 22-нд нутгийн баруун хагаст, 23-24-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүтйнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 22-23-нд шилжих шөнө, 23-ны өдөр бороо, 24-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 22-23-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэн болон сүүлээр бага зэрэг дулаарч шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, 23-25 сэрүүсэж шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.