Ардчилсан намын "Үндэсний Бодлогын Хороо"-ны ээлжит бус цахим хуралдаан өнөөдөр (2022.09.15) болж дараах асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:
1. Ардчилсан намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт, өөрчлөлтийн тухай,
2. ҮБХ-ны үйл ажиллагааг зохицуулах журмын нэмэлт өөрчлөлтийн тухай,
3. УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн тухай,
4. Үндэсний Бодлогын Хорооны дэд дарга, Бодлогын хороодын дарга нарыг батламжлах тухай,
5. УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх шаардлагын төслийг хэлэлцэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.
Тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүд 11 бодлогын хороонд орж ажиллахаар саналаа урьдчилсан байдлаар өгч, Бодлогын хороодыг УИХ болон Засгийн газрын бүтцийн дагуу зохион байгуулж, ҮБХ-ны гишүүдийн өөрсдийнх нь санал болон боловсрол, мэргэжил, тухайн салбарт ажилласан туршлага зэргийг үндэслэн дараах бодлогын хороодод ажиллах боломжийг бүрдүүлжээ. Үүнд:
- Хууль зүйн бодлогын хороо
- Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны бодлогын хороо
- Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хороо
- Инновац цахим бодлогын хороо
- Аюулгүй байдал, гадаад бодлогын хороо
- Төсвийн бодлогын хороо
- Төрийн байгуулалтын бодлогын хороо
- Үйлдвэржилтийн бодлогын хороо
- Эдийн засгийн бодлогын хороо
- Нийгмийн бодлогын хороо
- Боловсрол, соёл, шинжлэх ухааны бодлогын хороо гэсэн 11 бодлогын хороонд ҮБХ-ны гишүүд хуваагдан ажиллах юм. ҮБХ-ны хурлаар хороодын дарга гишүүдийг батламжилсан байна.
Уг хурлаар АН-ын ҮБХ-ны дэд даргаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг батламжиллаа.