Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2022-09-14
Ц.Баяр
ХӨГЖЛИЙН БАНК ХУРААН АВСАН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГҮҮДЭЭ ХУДАЛДАНА

Хөгжлийн банкнаас “Монгол мах экспо” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх “Мах боловсруулах цогцолбор төв байгуулах” төсөлд зориулж 2017, 2018 од нийт 31 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Гэвч уг зээл чанаргүй зээлийн ангилалд шилжиж, “Монгол мах экспо”, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз”, “Веллмарт” -аас 32 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

“Монгол мах экспо”, Капитал банкны нийт зээлийн үлдэгдэл болох 86 тэрбум төгрөгт “Гантиг вилла” хотхоны есөн блок барилгыг энэ оны есдүгээр сарын 07-нд Хөгжлийн банкны нэр дээр бүртгэсэн байна.
Ингэснээр "Гантиг Вилла" хотхонд үл хөдлөх хөрөнгө захиалах, худалдан авах нь иргэдэд нээлттэй. Хөгжлийн банк “Гантиг вилла” хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөх, худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж, зах зээлийн жишгээр худалдана гэв.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ