Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2022-09-19
Н.Алтан
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-2022” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЕСДҮГЭЭР САРЫН 18-25-НЫ ӨДӨР БОЛНО

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022”   үзэсгэлэн худалдаа 16 дах  жилдээ есдүгээр сарын 18-25-ны  өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

Тус үзэсгэлэн худалдааг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж, 21 аймаг, 9 дүүргийн 500 гаруй үндэсний үйлдэрлэгч, тариаланчид, ногоочид,  аж ахуй эрхлэгчид оролцож бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг шингээсэн органик бүтээгдэхүүнээ танилцуулж,  худалдаалах юм.

 “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд газар тариалангийн өдөрлөг, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа,  “Алсыг харъя органикийг сонгоё” органик хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг, хоолны шоу, хүнсний ногооны дуудлага худалдаа зохион байгуулагдах юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ