Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-10-02
"Улаанбаатар бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар бүртгэгдсэн Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд, 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%

Бондын хугацаа: 24 сар

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04

”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, туслах андеррайтераар  "Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-иуд тус тус ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ