ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Дэлхийн экспортыг дэмжих форум”-ын бэлтгэл ажлын талаар санал, мэдээлэл солилцов. Тэрбээр, форумыг зохион байгуулах хүрээнд хамтран ажиллаж, мэдээлэл солилцон, шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.
Олон улсын худалдааны байгууллагын Орлогч захирал Дороти Тембо нь энэ форумыг зохион байгуулахад Монгол Улсын ХХААХҮЯ чухал байр суурь эзлэх бөгөөд тус яамны дэмжлэг оролцоо чухлыг онцолжээ.
“Дэлхийн экспортыг дэмжих форум” нь Женев хотноо төвтэй Олон улсын худалдааны төвийн дэмжлэг, оролцоотойгоор тухайн улсын Засгийн газартай хамтран . Форум нь хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг, дунд үйлдвэрүүдийг бараа, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж.