2023 оны 10 дугаар сарын 02-ноос 2023 оны 10 дугаар сарын 11-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны дунд үеэр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна
Хур тунадас: 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн нутгийн баруун хойд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 9-нд зүүн аймгуудын зарим газраар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
Салхи: 2, 3-нд говь, тал, хээрийн нутгаар, 4, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд говь, талын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 4-нд нутгийн баруун хагаст, 5-7-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 6-7-нд шилжих шөнө, 7, 8-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 7, 8, 11-нд зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 4-8-нд дулаахан шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, 2, 3, 9-11-нд сэрүүсэж шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм дулаан байна.