АРВААД АЙМГИЙН 30 СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА
Өмнөговь, Баян-Өлгий аймагт энэ жил зуншлага тааруу байснаас үүдэн олон мал отроор өвөлжих төлөвтэй байна.Тиймээс Засгийн газраас зуншлага сайн байсан аймгуудтай санамж бичиг байгуулан ажиллах чиглэл өглөө. Тухайлбал нийт нутгийн 60 хувь нь гантай байсан Өмнөговь аймаг зэргэлдээ Дундговь, Өвөрхангай аймагтай санамж бичиг байгуулаад байна.
Эрсдлийн үнэлгээгээр энэ жил 10 аймгийн 30 орчим суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж.
Мөн малын гоц халдварт өвчний дэгдэлт их, зуншлага тааруу байгаагаас Архангай аймаг отроор мал хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.