Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-10-10
Монголын бүжигчид гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилттай оролцлоо. Тэмцээний "Youth Team Hip Hop" төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.

Үүний араас Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Галт шувуу” баг "Primary Team Hip Hop" болон "Primary Doubles Hip Hop" төрөлд түрүүлж, дэлхийн цом гардан авчээ. Анхдугаар тэмцээнд 21 орны 1000 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын баг тамирчид Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурван дэлхийн цомтой эх орондоо ирнэ. 

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ