Цаг агаар
Валютын ханш
НАМ
2023-03-27
СОНГУУЛИЙГ ХОЛИМОГ ТОГТОЛЦООГООР ЯВУУЛАХААР ТУСГАЖЭЭ

Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгасныг УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ. 

Мөн УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсний дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс өмнө батлах шаардлагатай болсон байна. Тус хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд лхагва гарагт Засгийн газрын саналыг авч ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр байна. 

Монгол Улс 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан бол 2022 оны байдлаар холимог тогтолцоог дэлхийн 32 улсад хэрэглэж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ