Цэргийн Хөгжмийн Политехник Коллежийн багш, сонсогчдын бүрэлдэхүүн дэлхийн цэргийн соёлын наадамд оролцов
Энэ удаагийн "Дэлхийн цэргийн соёлын наадам-2023" арга хэмжээнд АНУ, БНСУ, БНСВУ, БНТУ болон Монгол Улсын цэргийн хөгжмийн багууд оролцож, хамтарсан болон бие даасан уран бүтээлүүдээ танилцуулж, Монгол Улсын батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлав.
"Дэлхийн цэргийн соёлын наадам-2023"-д амжилттай оролцсон ҮБХИС-ийн "Цэргийн Хөгжмийн Политехник Коллеж"-ийн багш, сонсогчдын бүрэлдэхүүнд БНСУ-ын Нэгдсэн хүчний Хуурай замын цэргийн Жанжин Штабын дарга, генерал Пак Жөн Хван болон Герюн хотын захирагч Ли Ын У нар тусгайлан баяр хүргэж, талархаж буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Батлан хамгаалах яам
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.