Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2023 оны аравдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 6-8 хэм дулаан байна.
2023 оны аравдугаар сарын 18-наас аравдугаар сарын 22-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн баруун хэсгээр секундэд 6-11 метр, 18, 19-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхэнд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5 хэм хүйтнээс 0 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 20-ноос ихэнх нутгаар дулаарна.