Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-10-19
Олон улсын төлбөрийн СВИФТ системийн хэрэглэгчдийн уулзалт боллоо

Монголбанкнаас санаачлан олон улсын СВИФТ байгууллагын Монгол дахь хэрэглэгчдийн уулзалтыг аравдугаар сарын 18-нд зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын арилжааны банкууд болон финтек байгууллагуудын төлөөлөл оролцов.

Энэ үеэр олон улсын төлбөр, тооцоо, гүйлгээний СВИФТ байгууллагын зүгээс өөрсдийн шинээр нэвтрүүлж буй “Essential” үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа. Энэхүү үйлчилгээ нь тус байгууллагаас санал болгодог “Payment control”, “GPI”, “Go” зэрэг хэд хэдэн үйлчилгээг нэгтгэснээрээ онцлог юм. Түүнчлэн тус байгууллага ирэх жилээс зөвхөн банкуудаас гадна финтек байгууллагууд ч ашиглах боломжтой олон улсын төлбөр тооцооны нууцлал, аюулгүй байдал, мессежний стандартыг бүрэн хангасан шинэ үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.

Олон улсын банк, санхүүгийн салбар гүйлгээний мессежний ISO20023 стандартад хурдацтай шилжиж буй. Үүнтэй адилаар СВИФТ байгууллага ч бас тус стандартад 2025 он гэхэд бүрэн шилжсэн байхыг зорьж буй юм.

Эх сурвалж: Монгол банк

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ