Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хаврын тариалалтын босгон дээр газар тариалангийн салбарын үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна.
Чуулганд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, эрдэмтэн судлаачид, багш, мэргэжилтэн, мэргэжлийн холбоод болон үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн аж ахуй эрхлэгч 800 гаруй зочид төлөөлөгч оролцоно.
- "Тариалангийн сэргэлт 2023" нэгдсэн чуулган Төрийн ордны Их Монгол танхимд 2023.04.03-ны 9-13 цагт
- Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Төрийн ордны Их Монгол танхимд 2023.04.03-ны 15-18 цагт
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Туушин зочид буудлын Соёмбо танхимд 2023.04.03-ны 15-18 цагт
- Жимс, жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн салбар хуралдаан Туушин зочид буудалд 2023.04.03-ны 15-17 цагт тус тус болно.
Салбар хуралдаануудаар хүнсний ногооны хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ургамал хамгаалал, үрийн шинэчлэл, ургацыг нэмэгдүүлэх арга замууд, ухаалаг болон гидропоник хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх боломж, хүнсний ногооны хадгалалт борлуулалт, хөдөө аж ахуйн зохистой дадал, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, экспортлох боломж, хөдөө аж ахуйн зарын цахим нэгдсэн платформ, тосны ургамлын тариалалт зэрэг өргөн сэдвийн хүрээнд сонирхолтой, ач холбогдол бүхий илтгэл, мэдээлэл танилцуулна.
Эх сурвалж: ХХААХҮЯ