Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.
Өнөөдрийн хуралдаанд Т.Бадамжунай, гурван өмгөөлөгчийн хамтаар оролцож байна. Тэрээр цус харвалт улмаас зүүн гар хөл, ярих чадвараа алдаж шүүгчийн асуултад хариулж чадахгүй байгааг өмгөөлөгч нь шүүгчид уламжлав. Энэ удаагийн шүүх хуралдааны эхэнд хэвлэлийнхнийг шүүх танхимд оруулахаар болсон ч төрийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулж өгөх хүсэлтийг өмгөөлөгч нь гаргасан байна.
Улаанбаатар хотын менежер, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан гэх үндэслэлээр дэнсэлж байна.