Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-11-06
Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 онд гамшиг ослын арга хэмжээнд 10 сая төгрөгийг төсөвлөсөн ч, дуусчээ 

Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн улмаас 11-р сарын 04, 05 өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын 6 (5 эмэгтэй, 1 хүүхэд), Лүн сумын 1, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 нийт эрдэнэт найман хүний амь эндлээ. Гэтэл Улсын онцгой комиссын дарга нь Аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн Онцгой байдлын газраас шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлнэ гээд мэдээлэл өгөөд зогсож байна.

Төр засаг нь хүнээ алдсан айлын ар гэрт нь, байгалийн гамшигт өртсөн орон нутагт халуун сэтгэлийн гараа сунгах цаг яг одоо баймаар. Хүмүүнлэг улс орны төр засаг нь хүний амь нас эрсэдсэн тохиолдолд шуурхай арга хэмжээг бодиттой хэрэгжүүлж, ажилладаг жишигтэй.

Төв аймгийн Эрдэнэсант суманд 2023 онд Гамшиг ослын үед 10 000 000 (арван сая) төгрөгийг төсөвлөжээ. Энэ төсвөөс үлдсэн 20 хувийг өнгөрсөн удаагийн байгалийн гамшгийн үед бензин шатахуунд зарцуулжээ. Одоогийн байдлаар Сумын Засаг даргын нөөц хөрөнгөөс бензин шатахууны зардлыг гаргаж, зам даваа, сумын төв рүү орох гарах, гудамж талбайн хөдөлгөөнийг нээх чөлөөлөх ажил хийгдэж байна. 

11-р сарын 4-ний өдрөөс эхлэн сурагчдын амралт эхэлсэн. Үүнтэй холбогдуулан орон нутгаас гарах, орох, дамжин өнгөрөх автомашины хөдөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу шуурганы үеэр нэмэгджээ. Тухайлбал байгалийн аюултай үзэгдлийн үед Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хотыг зорих микро машины 23 зорчигчийн 18 хүүхэд байсан байна. Эдгээр хүүхдийн дунд 3 сартай, 1 сар 10 хоногтой хүүхэд бүтэн өдөржин тусламжийн машин очтол хүндхэн байдалтай байсан байна.

Тиймээс нэг талаас ард иргэд цаг агаарын мэргэжлийн байгууллагын мэдээллийг тухай бүрд нь авч, эрсдэлтэй байдалд өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ оруулахгүй байх, нөгөө талаас авто тээврийн пост, цагдаагийн байгууллагаас байгалийн гамшгийн үед автомашины эрсдэлт бүст иргэдийг зорчуулахгүй байх нь чухал байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ