Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-03-30
“Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулах аян Говь-Алтай аймагт...
Орон нутгийг хөгжүүлэхдээ шинжлэх ухаанчаар хандах нь илүү үр дүнтэй. Тиймээс Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх аян хоёр дахь жилдээ үргэлжилж байгаа юм.
 
Энэ арга хэмжээг Говь-Алтай аймагт зохион байгуулж байна. Энэ хүрээнд мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байгаа юм.
 
Говь-Алтай аймагт энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа шинжлэх ухааны өдөрлөгийн хүрээнд “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Миний кодын эхлэл” Хакатон болж байна.
 
Мөн Говь-Алтай аймгийн 16-34 насны залуучуудын дунд Старт ап менторшип хөтөлбөрийг цахимаар явуулна. Бүртгүүлсэн залуучуудаас эхний өдрийн сургалт, хэлэлцүүлэгт оролцох 50 залууг сонгон ерөнхий сэдвүүдээр мэдээлэл өгч, гарааны бизнесийн шинэ санааг хэлэлцүүлэх юм.
 
“Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад орон нутгийн иргэд, захиргааны байгууллагуудыг шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах төслийг энэ үеэр албан ёсоор нээнэ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ