Цаг агаар
Валютын ханш
Нийгэм
2023-11-20
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наана

Автотээврийн үндэсний төв”-ийн харьяа техникийн хяналтын үзлэгийн төвүүд дээр RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй нааж байна.

Орон нутагт энэ сарын 1-нээс RFID буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг олгох ажлыг эхлүүлсэн байна. Сум, багийн иргэд аймгийн төв рүү очиж наалгаж болно. Аймгуудын техникийн хяналтын оношилгооны төвд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажил 2024 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэхийг албаныхан мэдээлэв. 

Харин гуравдугаар сараас АТҮТ-ийн явуулын оношилгоонууд сум, багаар явж тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг наах ажлыг зохион байгуулах аж.

Тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнгөрсөн аравдугаар сард E-Mongolia системд бүртгэсэн учир цаасан гэрчилгээ шаардахгүй. Түүнчлэн цахим системд бүртгүүлээгүй бол цаасан гэрчилгээгээ авч очно.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ