Төөрсөн, сураггүй болсон 46 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 56 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Тодруулбал, Сүхбаатар аймагт 25 дуудлагаар 37 хүн, Дорнод аймагт 8 дуудлагаар 10 хүн, Хэнтий аймагт хоёр дуудлагаар хоёр хүн, Дорноговь аймагт 21 дуудлагаар 32 хүн буюу нийт 81 хүн төөрсөн, сураггүй болсон дуудлагын дагуу дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна.
Дуудлага мэдээллийн дагуу 20:00 цагийн байдлаар 35 хүнийг эсэн мэнд олж, 46 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Бусад мэдээ
Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр тэргүүтэй албаны төлөөлөгчид БНХАУ-ын Ляонин мужид албан томилолтоор ажиллалаа
Мэдээ

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний барилгад мэдээллийн танхим, үйлчилгээний талбай байна
Мэдээ

Авлигын 4 хэргийг шүүхэд шилжүүллээ
Мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.