Цаг агаар
Валютын ханш
Хөдөө аж ахуй
2023-04-03
Хөнгөн үйлдвэрийн салбарт 44000 орчим хүн ажиллаж байна

Аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагын 80.5 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх байдаг.  

Үүнээс хөнгөн үйлдвэрийн салбарт ноос ноолуур, арьс шир, мод, модон тавилга, оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл, хэвлэл, сав баглаа боодол, дахин боловсруулах, гоо сайхан, ахуйн химийн нийт 3238 аж ахуй нэгж, үйлдвэр үйл ажиллагаа явуулж, 44000 орчим хүн ажиллаж байна.

Хөнгөн үйлдвэрийн салбар нь жилдээ 1.4 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  нийт экспорт 2022 оны жилийн эцсийн байдлаар 507.8 сая ам.доллар, нийт импорт 703.2 сая ам.доллар болсон байна.

Хөнгөн үйлдвэрийн салбар нь:

- ажиллах хүчний багтаамж ихтэй, 
- эдийн засгийн бодит өсөлтийг хангаж, 
- импортлогч улсаас экспортлогч улс болоход чиглэсэн,
- уул уурхайн салбарын дараа орох стратегийн чухал салбар. 

Монгол Улсын Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг 

-    санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих, 
-    түүхий эд бэлтгэлийн тогтолцоог боловсронгуй болгох, 
-    боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах,
-    үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, кластераар хөгжүүлэх 
-  экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих бодлого дэвшүүлэн ажиллаж байна.

Малын гаралтай түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, нэмүү өртөг шингэсэн арьс шир, ноосон брэнд бүтээгдэхүүнийг орчин үеийн шинэ технологи, менежментээр хөгжүүлж олон улсад өрсөлдөхүйц аж үйлдвэрийн цогцолборыг бий болгож Монгол улсын эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх зорилгоор Дархан-Уул, Ховд, Дорнод аймгуудад хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар ажиллаж байна.

Үйлдвэрлэл технологийн паркууд байгуулах, нэхмэлийн салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, “Хүнсний хангамж аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин ажиллах бодлогын хүрээнд зөвхөн 2023-2025 онд 1400 гаруй ажлын байр бий болно.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ