Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-12-11
Улаанбаатар хотод орон сууцны үнэ өсжээ

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 9 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар тус тус өсжээ.

  1. Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 4.04 сая төгрөг,
  2. Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.58 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөг байгаа бол, хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөг байна.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ