Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2023-12-12
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ?

2023 оны 12 дугаар сарын 11-нээс 2023 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-нд нутгийн баруун хагаст, 13,14-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч,13-наас ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна. 

Хур тунадас: 11-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн  аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулс, Халх голын сав газраар, 17-нд Хэнтийн уулс, Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 11-нд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 41-46 хэм, өдөртөө 27-32 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 13, 14-нд цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд 5-10 метр, 12-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр.

Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор 32-37 хэм, бусад хэсгээр 28.-33 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ