Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 13-нд Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2023 оны 12-р сарын 12-ны 20 цагаас 12-р сарын 13-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10метр, Алтайн салбар уулс, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 40-45 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Халх голын хөндийгөөр 33-38 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 27-32 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 30-35 хэм, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 23-28 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: үлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 19-21 хэм хүйтэн байна.
2023 оны 12 дугаар сарын 14-нөөс 12 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 17-нд Увс нуурын орчим, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 14-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд говь, талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.