“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөл 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаагаа тогтмол, тасралтгүй явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс ирсэн санал хүсэлттэй танилцаж, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гарган “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн ажиллаж байна.
Бид энэхүү уулзалтаар Хяналтын зөвлөлийн чиг, үүрэг, 2023 оны үйл ажиллагааны тайланг тус тус танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс санал, хүсэлт хүлээн авах болно.
Уулзалт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд зохион байгуулагдах ба уулзалтын цагийг бүртгүүлсэн эхний 20 хувьцаа эзэмшигчтэй утсаар холбогдон мэдэгдэх болно. Анхаарах зүйл: Уулзалтад оролцохдоо “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигч болохоо нотлон, хувьцааны дансаа шалгуулж нэвтрэнэ.
Эрхэм хувьцаа эзэмшигч та энд дарж бүртгүүлнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ