Цаг агаар
Валютын ханш
Хөрөнгө, санхүүгийн зах зээл
2023-12-20
“Монос хүнс” ХК 2022 оны ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа

"Монос хүнс" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 30 тоот тогтоолоор 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.4 /татвар хасаагүй дүн/ төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэж байсан. Тогтоолд заасан ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шилжүүлээд байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэл буюу 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон.

“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн данс байрладаг үнэт цаасны компанидаа хандан ногдол ашгаа авна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ