2023 оны 12 дугаар сарын 25-наас 2024 оны 01 дүгээр сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Хур тунадас: 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 26-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээ, 2024 оны 01 дүээгр сарын 01-нд төв болон зүүн аймгуудын хойд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 25-нд тал, хээрийн нутгаар, 28-д Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-нд цас орно. Бүх хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 29-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-28 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө бүх хэсгээр 7-12 хэм хүйтэн байна.