Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2023-12-26
Л.Энх-Амгалан: Ирэх оноос бага ангийн сурагчид хүнд цүнх үүрэх шаардлагагүй болно

Польшийн "Learnetic" компанийн техникийн дэмжлэгтэйгээр бага ангийн есөн төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно. Ингэснээр сурагчид цаасан болон цахим сурах бичигтэй болох юм.

Бага насны хүүхдүүд хүнд ном цүнхэлж явах шаардлагагүй болох бөгөөд сурах бичгийн дасгал, даалгаврууд илүү сонирхолтой, ойлгомжтой хэлбэрт шилжинэ. Дижитал сурах бичгийг хоёрдугаар сард хүлээн авч түшиц сургуулиудад туршилтаар хэрэглэж эхэлнэ.

Улмаар туршилтад хийсэн судалгааны үр дүнгээр нэмэлт тохируулга хийснээр хэрэглээнд бүрэн нэвтрүүлэх юм. Дижитал сурах бичгийг дата шаардахгүй ашиглах боломжтой. Мөн дасгал, даалгавруудын гүйцэтгэлийг хянах боломжтой бөгөөд ингэснээр багш арга зүйгээ өөрчлөх, тохируулахад шаардлагатай явцын үнэлгээний мэдээллийн сан бүрдэнэ гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ