Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-01-22
Монголчууд хувийн машинтайгаа БНХАУ руу зорчдог болно

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-д ажиллаж байна.

Тэрбээр тээвэр логистик, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр тэргүүлэгч Шандун мужийн удирдлагуудтай уулзсан байна. 

Мужийн удирдлагууд, бизнес эрхлэгч нарт Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар танилцуулжээ.
 
Тухайлбал зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Монголын иргэд БНХАУ-ын нутаг дэвсгэрээр аялал жуулчлал, худалдаа, бизнесийн зорилгоор чөлөөтэй зорчдог болгох ажлыг эхлүүлэх буюу БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот, Жинань болон бусад хотууд руу өөрсдийн унаагаар чөлөөтэй зорчих ажлыг эрчимжүүлэх, зам, тээврийн салбарын томоохон төслүүдэд хамтарч ажиллах, баруун бүсийн аймгуудыг Шандун мужтай ах, дүү хот болгож, аж үйлдвэрийн сайн туршлагыг нэвтрүүлэх гэх мэт асуудлаар санал солилцжээ.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ