Эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг таван эрдэмтэнд олголоо
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн ээлжит Их чуулган 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр болж, Ж.Даваасамбуу, Ц.Нанзад, Ж.Норовсүрэн, Н.Тогтохбаяр, Ц.Батбаяр нарыг Академийн гишүүнээр сонгосон байна.
2005 оноос эхлэн Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн гишүүнээр сонгогдсон эрдэмтдэд “Академич” цолыг нь Монгол Улсын Ерөнхийлөгч хүртээдэг уламжлал тогтсон. Үүний дагуу өнөө жил тохиож буй Шинжлэх ухааны Академийн 60 жилийн ойг тохиолдуулан:
- Физикч, математикч Жавын Даваасамбуу
- Геологи-Уул уурхайн инженер Цэвээний Нанзад
- Биологич Жадамбаагийн Норовсүрэн
- Зоо-Инженер Норовсамбуугийн Тогтохбаяр
- Түүхч Цэдэндамбын Батбаяр нарт эрдмийн дээд цол “Академич” хэргэмийг Ерөнхийлөгч Х.Баттулга олголоо.
Бусад мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо
Мэдээ
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ
Мэдээ
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав
Мэдээ
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байрны их засвар дуусжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.