Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-01-24
Бөхийн дэвжээд "Нэг хот" аянд нэгдэнэ

Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүүгийн санаачилгаар Улаанбаатар хотын зам , албайд үүссэн халтиргаа гулгааг арилгах ажилд бөхийн дэвжээд оролцоно.

Улаанбаатар хотын замын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед иргэд байгууллагыг өөрийн ажиллаж, амьдарч байгаа орчны цас мөсөө арилгах үүргээ биелүүлэхийг Нийслэлийн Ерөнхий менежер Ц.Төрхүү уриалж, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Тэргүүн их хамба Д.Жавзандорж болон бөхийн дэвжээдийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Бөхийн дэвжээд нийгмийн хариуцлагын хүрээнд халтиргаа гулгаа ихээр үүсч иргэд, хүүхэд багачууд зорчиход хүндрэлтэй болсон газруудад гаргасан хуваарийн дагуу ажиллахаар боллоо.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ