ЭЕШ-ыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож зохион байгуулна
ЭЕШ-ыг вакцины бүрэн тунгаа хийлгэсэн багш нараас сонгож, зохион байгуулна гэдгийг Боловсрол Шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40,420 төгсөгч бүртгүүлжээ. Үүнээс ерөнхий боловсролын сургууль төгсөж буй нийт төгсөгчийн 79 хувь буюу 31,782 ЭЕШ өгнө. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8,638 хүн өгөх юм байна. Нийт шалгуулагчдын 13,636 нь 19 нас хүрсэн, 25,082 нь 18 нас хүрсэн буюу эдгээр шалгуулагч вакциндаа хамрагдах насныхан байгаа юм. Вакцинд хамрагдах нас нь хүрээгүй 1,675 төгсөгч байна. Эдгээр насныхныг вакцинд хамруулах эсэхийг Улсын Онцгой комисс, Засгийн газартай зөвшилцөн шийдэх юм.
Бусад мэдээ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо
Мэдээ
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжинэ
Мэдээ
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийн талаар ярилцав
Мэдээ
Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль болон дотуур байрны их засвар дуусжээ
Мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.