Цаг агаар
Валютын ханш
Иргэний индэр
2024-01-31
Орхоны хөндийд олон улсын судлаачид хуралдана

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргаа, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо, Архангай, Өвөрхангай аймгийн Соёл, урлагийн газар, Хархорин сумын ЗДТГ, “Чингис хаан”, “Эрдэнэзуу”, “Хархорум”, “Хөшөө цайдам” музей хамтран “Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын соёлын өвийн сэргээн засварлалт ба хадгалалт хамгаалалт” сэдэвт зөвлөгөөнийг нэгдүгээр сарын 30-нд Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа.

Монгол Улс Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийд өвийн жагсаалтад бүртгүүлээд 20 жил болж байна. Үүнийг тохиолдуулан, 2024 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-нд манай улсад олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

Уг хурлаар түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг шилжүүлэн зөөх, Орхоны хөндий дэх түүх, соёлын дурсгалуудыг сэргээн засварлахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна. Мөн археологийн малтлага судалгаа хийх, соёлын аялал жуулчлал хөгжүүлэхдээ түүх, соёлын дурсгалын хадгалалт, хамгаалалттай хэрхэн уялдуулах тухай ярилцана.

Дэлхийн өвд бүртгэсэн соёлын өвийг хэвээр нь хадгалах, хамгаалахад тухайн улс санаа тавихгүй бол ЮНЕСКО уг жагсаалтаас тухайн өвийг хасдаг.

Иймд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг хэвээр нь хойч үедээ үлдээхэд одооноос санаа тавих шаардлагатай байгааг тэмдэглэв. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ