Цаг агаар
Валютын ханш
Эйнтертаймент
2024-02-05
Харах бараагүй, үзэгдэх мөргүй хачин нуугдмал амьтан

Харах бараагүй, үзэгдэх мөргүй хачин нуугдмал амьдралтай амьтдын нэг бол шилүүс юм.

Манай орны ой тайга, хээр, говь цөлийн бүсийн хадат уулсаар өргөн тархсан боловч ховор тохиолддог бөгөөд ганц нэгээр, хааяа хосоор гол төлөв бүрэнхий үдшээр гөрөөлөн явдаг тул хүмүүс түүний барааг олж үзэх нь ховор.

Шилүүс нь мийгийн овгийнхноос биеийн хэмжээгээр ирвэсийн дараа ордог бөгөөд богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц юм.

Монголчууд шилүүсний эрийг сангас, эмийг мангас, төлийг ногуул гэж нэрлэдэг.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтнаар, Ховор, ховордсон амьтан, ургамлын зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын II хавсралтад тус тус бүртгэжээ.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ