Цаг агаар
Валютын ханш
Эрүүл мэнд
2021-05-17
ОРОН НУТАГТ ТҮР ТУСГААРЛАХ ӨРӨӨГҮЙ, ГАР УГААХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЭЭГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг хангуулахаар орон нутагт 140 аж ахуйн нэгж, байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллалаа. Нийт 283 зөрчил илрүүлэн, үүний 38.1 хувийг газар дээр нь арилгуулсан байна. Тухайн өдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй нийтийн үйлчилгээний 13, хүнсний үйлдвэр, үйлчилгээний 68, хүнсний бус бараа бүтээгдэхүүний зах, худалдааны 59 төвийг хамруулснаас сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөө бэлтгээгүй, үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй, QR кодыг байршуулж үйлчлүүлэгчдийг бүртгээгүй зөрчил нийтлэг байна. 

Харин Нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 175, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 43, хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв 13, бусад 114, нийт 345 аж ахуйн байгууллага, иргэн хамрагдаж, 42 зөрчлийг илрүүлэн  16.6 хувийг арилгууллаа. Мөн үйл ажиллагааг нь нээгээд байгаа 47 чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, бассейн, кофе шопыг хамруулахад QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй зөрчил илэрсэн байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ