Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2023-04-06
Л.Энх- Амгалан: Чадварлаг багш өндөр цалин авдаг тогтолцоо руу шилжинэ

 Багш нарын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх гэрээний үүргээ БШУЯ биелүүлсэн байхад хамт гэрээ хийсэн нэг тал дахиад нэмүүлье гэж жагсаал зохион байгуулах нь зохисгүй хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. 

Тэрбээр "Багш нарын цалин нэмэгдээгүй гэх ойлголт байхгүй. Боловсролын салбарын цалин 30 хувь нэмэгдээд байхад бусад салбарынхан энэ талаар юм ярихгүй байхад багш нар цалингаа дахин нэмүүлэх гэдэг нь буруу ойлголт юм. Засгийн газар, БШУЯ, Үйлдвэрчний эвлэл харилцан гурван талт гэрээ хийсэн, яамны зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн. Багш багадаа 1 сая 5000 төгрөг, дээд тал нь 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байна. 

  • 1,00,5000₮ цалинтай цэцэрлэгийн багш 822, сургуулийн багш 2861
  • 1,00,5000₮-1,250,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 565, сургуулийнх 4663
  • 1,250,000₮-1,500,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 1274, сургуулийнх 8365
  • 1,500,000₮-1,750,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 2163, сургуулийнх 8190
  • 1,750,000₮-2,000,000₮ цалинтай цэцэрлэгийн багш 1558, сургуулийх 5214
  • 2,000,000₮-өөс дээш цалинтай цэцэрлэгийн багш 2416, сургуулийн багш 5140 байна. 

Дээрх нь үндсэн цалин бөгөөд ажилласан жил, зэргээсээ хамаараад үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл авч буйг салбарын сайд хэлж байлаа. Тэрбээр "Өөрөөр хэлбэл чадварлаг багш хамгийн сайн цалин авдаг байх тогтолцоо руу шилжих, багш нар илүү цалин авахад тэмүүлэх ёстой. Боломж нь байна" гэлээ. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ