Морин хуурын чуулгыг "Морин хуурын их найрал" болгон өргөжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Чингис хаан" тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгыг "Морин хуурын их найрал" болгон өргөжүүлэх тогтоол гаргалаа.
Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарч дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлэхтэй холбогдуулан Улсын филармонийн Морин хуур найрал хөгжмийн орон тооны бүтцийг 61 байхаар тогтоож, дүрэм, бүтцийг шинэчлэн батлахаар боллоо.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.