Цаг агаар
Валютын ханш
Боловсрол
2024-03-05
Эрэлттэй мэргэжлийн жагсаалтад төмөр замын үндсэн мэргэжлийг оруулах саналтай байна

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Төмөр замын дээд сургуулийн оюутнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо.

Төмөр замын дээд сургууль нь долоон мэргэжлээр, Төмөр замын политехник коллеж нь найман төрлийн мэргэжлээр сургалт явуулж байна.

Оюутнууд дараах асуудлыг голчлон хэллээ.

-Төмөр замын үндсэн мэргэжлийг Засгийн газраас баталдаг эрэлттэй мэргэжлийн жагсаалтад оруулах саналтай байна.

-Ингэснээр оюутнууд гадаад, дотоодын тэтгэлэгт хамрагдах, сурах, өөрсдийгөө хөгжүүлэх боломж нээгдэнэ.

-Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт өрнөж буй энэ цаг үед төмөр замчдын мэргэжил эрэлттэй мэргэжил байх ёстой гэдгийг дэд сайд онцлон хэллээ.

-Түүнчлэн номын сангийн ажиллах цагийг уртасгах, үйлдвэрлэлийн дадлагыг чанартай хийх нөхцөл бололцоогоор хангах, сургуулийн орчинд лабориториудыг олноор байгуулах зэрэг олон асуудлыг дэвшүүллээ.

-Уулзалтын төгсгөлд 2024 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах STUDENT DAY 2.0-уулзалтад оролцож, тулгамдаж буй асуудал, санал шийдлээ хуваалцах оюутнуудыг бүртгэлээ.

Тус уулзалтаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулийн оюутнуудад тулгамдаж буй асуудалд шийдэл дэвшүүлж оюутны хөгжлийг төрөөс дэмжих, хүний эрхэд ээлтэй их дээд сургууль, дотуур байр зэрэг орчин нөхцлийг бүрдүүлэхэд оюутан, залуучуудын санал санаачилга, дуу хоолойг сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэх юм.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ