Цаг агаар
Валютын ханш
Спорт
2023-04-10
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх сард эхэлнэ

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно. Тус тэмцээнд одоогийн байдлаар 104 орны 640 боксчин 13 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Саяхан Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай улсын шигшээ баг нэг мөнгө, нэг хүрэл медальтай оролцсон билээ. Харин манай улсын  эрэгтэй шигшээ баг Ташкент хотод гуравдугаар сарын 20-ноос энэ сарын 30 хүртэл хамтарсан бэлтгэлээ хийх юм.

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч Турсунпулатов Аброр /Узбекстан/, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн.

Эрэгтэй

48 кг - Г.Ганэрдэнэ

51 кг - Х.Энхмандах

54 кг - Д.Ганболд

57 кг - Х.Энх-Амар

60 кг - Т.Энхтөр

63.5 кг - Б.Чинзориг

67 кг - Б.Мишээлт

71 кг - О.Бямба-Эрдэнэ

75 кг - Ж.Отгонжаргал

+92 кг - Х.Бекнур

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ