Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-03-07
Газын зурваст өлсгөлөн нүүрлэснийг анхааруулжээ

Газын зурваст өлсгөлөнгийн ноцтой аюул нүүрлэснийг анхааруулсан байна.

Израилын талаас хүнс, түлш, ус, эм бэлдмэлийн нийлүүлэлтийг хатуу хязгаарласнаас болоод хэдэн мянган хүүхэд өлсгөлөнгөөр амиа алдаж болзошгүй гэж Рафах хотын эмч нар мэдэгджээ.

Тухайлбал, сүүлийн хэдэн өдрийн дотор 20 хүн өлсөж, цангаж нас барсан байна.

Тэдний дунд 15 настай хүү байсан гэж Палестины ЭМЯ-наас зарлажээ. 

НҮБ-ын мэдээлснээр Газын зурвасын иргэдийн 85 хувь нь орон гэрээ орхихоос аргагүй болж, хүнс, цэвэр ус, эм бэлдмэлийн хомсдолд оржээ.

Иордан, АНУ зэрэг улс Газын зурвас руу агаараас хүмүүнлэгийн тусламжтай ачаа шидэж байгаа ч шаардлагатай хүмүүстээ хүрэхгүй, хүмүүнлэгийн цувааг орлож чадахгүй байна гэж НҮБ-ын Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хариуцсан суурин зохицуулагч Жейми МакГолдрик сэтгүүлчдэд мэдэгджээ. 

Онгоц нэг удаад 2-3 тонн ачаа хаях хүчин чадалтай, гэтэл нэг ачааны машин үүнээс 10 дахин их ачаа зөөвөрлөдөг. Үүний улмаас их зардлаар бага тусламж хүргэж байна гэсэн байна.

Түүнчлэн зарим ачаа тэнгис рүү унаж, иргэдэд хүрч чадаагүй гэжээ. 

НҮБ-ын шинжээчид Израил улсыг Газын зурвасын иргэдийг зориудаар өлсгөж байна гэж буруутгасан байна. 

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ