Ангарагийн солирын хэлтэрхийг “Экспо-2025” үзэсгэлэнд дэлгэнэ
Токио дахь туйлын судалгааны Үндэсний төвд хадгалагддаг, дэлхий дээрх Ангараг гарагийн хамгийн том солирын хэлтэрхийг зөөвөрлөж "Экспо-2025" үзэсгэлэн болох газарт хүргэжээ.
“Оsaka bay” хиймэл аралд ирэх сарын дундуур эхлэх экспогийн Японы хэсэгт энэ чулууг үзүүлэнд тавих юм байна.
Японы Антарктидын судалгааны экспедицийнхний олж илрүүлсэн 29 см өргөн, 16 см урттай, өндөр нь 17.6 см хэмжээтэй уг чулуу Ангараг гараг дээр нэгэн цагт ус байсныг илтгэх эрдэс агуулсан тул шинжлэх ухаанд онцгой ач холбогдолтойд тооцогддог.
Японы үзэсгэлэнд энэхүү чулууг байрлуулахын тулд температур болон чийгшлийн тодорхой нөхцөлийг хадгалах ёстой аж.
Мөн энэ чулуунд хүмүүс хүрч үзэх боломжтой юм байна.
Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй
зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ
зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.