Шинэ Зеланд улс хүүхэд, залууст тамхи зарахгүй гэж хуульчилсан хоригоо цуцална гэдгээ мэдэгджээ.
Тамхины хориг цуцалсан дэлхийн анхны улс болж буй юм байна. Тус улсын судлаачид, эрдэмтэд тамхины хоригийг цуцалснаар хүмүүс амь нас, эрүүл мэндээрээ хохирно гэж сануулж байсан ч Шинэ Зеландын Засгийн газар энэ шийдвэрийг гаргажээ.
Өмнө нь Шинэ Зеланд улс 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүнд тамхи зарахгүй, тамхины төрлийн бүтээгдэхүүн дэх никотины хэмжээг багасгана, тамхины жижиглэнгийн худалдааг 90 хувиар бууруулна гэсэн хатуу хууль баталсан байсан.
Тэгвэл ирэх долоодугаар сараас эхэлж энэ хууль хүчингүй болох юм байна.
Өнгөрсөн аравдугаар сард сонгогдсон Шинэ Зеландын Эвслийн Засгийн газар тамхины хэрэглээг бууруулах, иргэдийн тамхи татах дадлыг багасгах өөр төрлийн арга зам эрэлхийлнэ гэж мэдэгдээд байгаа аж.