Цаг агаар
Валютын ханш
Дэлхий анир
2024-03-12
Их Британид бэлэн мөнгөний хэрэглээ эрс багасжээ

Их Британид ковид цар тахлын жилүүдээс хойш бэлэн мөнгөний хэрэглээ эрс багассан байна.

Сангийн яамнаас нь мэдээлж байгаагаар цар тахлын дараа бэлэн мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх гэж оролдсон ч эргэж сэргээгүй байна.

Иргэдийн бэлэн мөнгөний хэрэглээ буурсан нь төсөвт хуримтлагдах Нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг 12 тэрбум фунтаар өсгөж өгчээ.

Шалтгаан нь жижиг, дунд бизнес эрхлэгчид, жижиг аж ахуйн нэгжүүд бэлэн мөнгөөр гүйлгээ хийдэг байсан үеийнх шигээ Нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломжгүй болсноос үүдэн төсвийн хуримтлал нэмэгдсэн гэж санхүүгийн шинжээчид тайлбарлаж байна.

Бусад мэдээ
Сэтгэгдэл
(0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд M21.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ